|
|
МБШИС-ийн Долоо дахь Хүндэт профессор төрлөө |
|
|
|
|
Бичсэн Administrator
|
|
2012 оны 5-р сарын 09, Лхагва гариг, 13:03 |
|

Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Монголын Бурханы Шашны их сургуулийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр Гандантэгчэнлин хийдийн гавж лам Ц.Отгонбаярт тус сургуулийн “Үлэмж цэцэн хүндэт профессор” цол олгосныг гардуулах ёслол хаврын адаг сарын шинийн 16 буюу 2012 оны 5 дугаар сарын 7-ны өдөр тус сургуулийн хурлын зааланд болов.
Ц.Отгонбаяр нь МБШИСургуулийг Гандан хийдийн Шашны дээд сургууль нэртэй байхад нь одоогоос 26 жилийн өмнө буюу 1987онд Шашны ерөнхий эрдмийн чиглэлээр таван жил суралцан төгссөж байжээ. Хүндэт профессор цол олгох ёслол дээр тус сургуулийн захирал Х.Бямбажав хэлсэн үгэндээ Гандантэгчэнлин хийдийн унаган шавь Ц.Отгонбаярыг “Монголын Бурханы шашныг түгээн дэлгэрүүлэх их үйлсэд оруулсан хувь нэмрийг нь өндөрөөр үнэлэж МБШИС-ийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр "Үлэмж цэцэн хүндэт профессор” цол олгосныг гардуулж байгаадаа баяртай байна таны цаашдын эрдэм номын үйл хэрэг арван зүгтээ дэлгэрэх болтугай хэмээн ерөөл айлтгалаа.
www.zbu.edu.mn |
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 5-р сарын 09, Лхагва гариг, 13:06 |
|
Бичсэн Administrator
|
|
2012 оны 5-р сарын 09, Лхагва гариг, 13:00 |
|


МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Дэчэнгалба дацангийн хаврын "Их Дүйнхор"-ын хурал 2012 оны 4 дүгээр сарын 21-ээс 5 дугаар сарын 20-ны хооронд хурна.
Өнөөдөр хаврын адаг хөх луу сарын шинийн 15 энэ өдөр чогор гарлаа.
|
|
ХАВРЫН ИХ ДҮЙНХОР БУМБА ЗАЛЖ ТИГЭЭ ТАТЛАА.. |
|
|
|
|
Бичсэн Administrator
|
|
2012 оны 4-р сарын 24, Мягмар гариг, 11:23 |
|
Дэчэнгалба дацан хаврын Их Дүйнхор хурж байна. Өнөөдөр Бумба залж, тигээ татлаа.

Бумба залах ёслол
|
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 4-р сарын 24, Мягмар гариг, 11:40 |
|
Дэлгэрэнгүй...
|
|
ХАВРЫН ИХ ДҮЙНХОР ЭХЛЭЛЭЭ. |
|
|
|
|
Бичсэн Administrator
|
|
2012 оны 4-р сарын 23, Даваа гариг, 12:22 |
|
Дэчэнгалба дацангийн хаврын "Их Дүйнхор"-ын хурал эхлэлээ. Хурал 2012 оны 4 дүгээр сарын 21-ээс 5 дугаар сарын 20-ны хооронд хурна.

Өнөөдөр газрын бүжиг Сагар бүжлээ.

Чогбон лам н.Золбаяр
|
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 4-р сарын 24, Мягмар гариг, 12:23 |
|
Дэлгэрэнгүй...
|
|
Дүйнхор хурж дүлцэн заллаа. |
|
|
|
|
Бичсэн Administrator
|
|
2012 оны 3-р сарын 21, Лхагва гариг, 07:27 |
|

Тааллын хот мандал бүтээн залав.
|
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 3-р сарын 21, Лхагва гариг, 07:43 |
|
Дэлгэрэнгүй...
|
|
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЛОО |
|
|
|
|
Бичсэн Administrator
|
|
2011 оны 11-р сарын 17, Пүрэв гариг, 13:26 |
|

“1911 оны Үндэсний Эрх Чөлөөний Хувьсгалд лам нарын оруулсан үүтгэл үйлс” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг МБШТөв Гандантэгчэнлин хийдээс зохион байгууллаа. Энэхүү хурал нь 2011оны 12 дугаар сарын 29 –нд тэмдэглэн өнгөрүүлэх Үндэсний Эрх Чөлөөний 100 жилийн ойд зориулсан хурал болсноороо онцлог юм. Хурлын арга хэмжээг Азийн Буддистуудын Энх тайвны бага хурлын эрдэмтэн нарийн бичгийн дарга, гавж, гүн ухааны доктор (Ph.D) Т.Булган даргалав. Хурлыг нээж МБШТөв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д. Чойжамц, Монголын Үндэсний Эрх Чөлөөний Хувьсгалын жилийн ойг тэмдэглэх үндэсний хорооны дарга, Монгол улсын Шадар сайд М. Энхболд нар нээж үг хэллээ.
|
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 11-р сарын 19, Бямба гариг, 08:39 |
|
Дэлгэрэнгүй...
|
|
ДАЛАЙ БАГШИЙН АЙЛЧИЛАЛ ӨНДӨРЛӨЛӨӨ |
|
|
|
|
Бичсэн Administrator
|
|
2011 оны 11-р сарын 13, Ням гариг, 11:16 |
|

Дээрхийн гэгээнтэн XIV Далай багшийн айлчилал амжилттай болж өндөрлөлөө. Далай багш Монголын нийт сүсэгтэн олонд Шүтэн барилдахуйн магтаал, Мөрийн гурван эрхэм, Жанрайсэг бурханы авшиг, Насны авшиг зэрэг номыг айлдаж, оюутан залуустай уулзалт хийсэн билээ.
Дээрхийн гэгээн Далай багш таны өлмий бат орших болтугай.
|
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 3-р сарын 15, Пүрэв гариг, 14:19 |
|
Бичсэн Administrator
|
|
2011 оны 10-р сарын 31, Даваа гариг, 12:34 |
|

Дээрхийн Гэгээн 14-р Далай багш 2011 оны 12-р сарын 30-аас 2012 оны 1-р сарын 10-нд Энэтхэг улсын Бихар мужийн Гаяа хотод "Цогт Цагийн хүрдэн"-ий Их авшиг хайрлана. Цагийн Хүрдэний авшигийн тухай мэдээллийг Дэчэнгалба дацангаас авч болох бөгөөд бид танилцуулга гаргахаар бэлтгэж байна.
|
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 11-р сарын 16, Лхагва гариг, 16:30 |
|
|
|
|
|
|
|